Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.07.18-07.22)
2016 оны 07 дугаар сарын 18 Даваа гараг
09:00 цаг
1. Л.Бямбарагчаад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Л.Бямбарагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
11:00 цаг
1. Р.Хишигжаргалд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Р.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаатай хорих ял шийтгэж, уг хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Ц.Цэлмэг
15:00 цаг
1. Х.Сүхбатад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Х.Сүхбатын өмгөөлөгч Э.Мандахнарангийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
2016 оны 07 дугаар сарын 19 Мягмар гараг
14:00 цаг
1. М.Болатбекэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Болатбекэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Ц.Цэлмэг
2016 оны 07 дугаар сарын 20 Лхагва гараг
10:00 цаг
1. Г.Тулгад холбогдох эрүүгийн хэрэг / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Г.Тулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар тус тусоногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Тулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, мөн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 18 жилийн хугацаагаар хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж Г.Тулгын биечлэн эдлэх хорих ялыг 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, Ц.Цэлмэг
2016 оны 07 дугаар сарын 21 Пүрэв гараг
09:30 цаг
1. А.Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч А.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
11:00 цаг
1. С.Болор-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч С.Болор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг,
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ