Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.07.04-07.08)
2016 оны 07 дугаар сарын 06 Лхагва гараг
10:00 цаг
1. К.Бутайд холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч К.Бутайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Чинзориг
13:00 цаг
2. И.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч И.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 2 хоногийн хугацаатай баривчлах ялаар шийтгэж, уг баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Ц.Цэлмэг
2016 оны 07 дугаар сарын 07 Пүрэв гараг
10:00 цаг
1. М.Болатбект холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч М.Болатбекийн өмгөөлөгч Ц.Батбаярын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлон зарлаж шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Д.Чинзориг, шүүгч Ц.Цэлмэг
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ