Шүүгч, ажилтнууд шагнал гардаж авлаа.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баярын босгон дээр тус шүүхэд шагналын хур буулаа.
2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлдөөс шүүхийн шүүгч, ажилтанд шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж уг арга хэмжээний үеэр Багахангай Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтаннавч нар Монгол улсын “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг Хууль зүйн яамны” Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Шагнал авсан шүүгч, ажилтнууддаа цаашдын ажилд өндөр амжилт хүсч, удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэнд хүргэлээ.