Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.07.05)
2016.07.05
1. Э.Учралын нэхэмжлэлтэй “Чимэг-Од” ХХК-д холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг, шүүгч Н.Баярсүрэн, З.Түвшинтөгс
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг шүүхийн шинжилгээний газраас дүгнэлтийг ирүүлэх хүртэл хугацаагаар хойшлуулав.
2. “УБЦТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-т холбогдох цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн биелэлтэд 27.593.301 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан