Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.07.04)
2016.07.04
1. Н.Уранчимэгийн нэхэмжлэлтэй Б.Эрдэнэбилэгт холбогдох хууль бус эзэмшлээс газар, 2 давхар мансардтай хувийн орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Б.Одхүүгийн нэхэмжлэлтэй Э.Уянгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч, Ерөнхий шүүгч Б.Нармандах
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.9, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэг зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.
3.Ч.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Б.Жавзандуламын нэхэмжлэлтэй Я.Мөнгөнд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоогож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Н.Баярсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан