Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.06.27)
2016 оны 06 дугаар сарын 27 Даваа гараг
11:00 цаг
1. Шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2/
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн, А.Алтантулга, Ц.Адъяасайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4, 35.6 дахь хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяасайхан, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн нарт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар тус тус хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар шүүгдэгч Ц.Адъяасайхан, Б.Ганцоож, Б.Пүрэвзүн нарын эдлэх 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийг хасч, 3 жил 1 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Оргилболд, Б.Бат-Оргил, А.Алтантулга нарын эдлэх 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг хасч 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, шүүгч Д.Бавуу,
шүүгч Ц.Цэлмэг, Д.Чинзориг
Шүүх хуралдааны тоймгаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ