Эрүүгийн шийдвэрлэсэн хэргийн тойм (2016.06.20-06.24)

2016-06-27     

2016 оны 06 дугаар сарын 20                                                                       Лхагва гараг
 
11:00 цаг
1. Н.Ууганбаярт холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүгдэгч Н.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Даргалагч, Шүүгч Ц.Цэлмэг,
шүүгч Д.Бавуу, Д.Чинзориг
 
2016 оны 06 дугаар сарын 24                                                                    Баасан гараг
 
10:00 цаг
1. Г.Тулгад холбогдох эрүүгийн хэрэг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3/
 
Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Сарангоо нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хангаж, шүүх хуралдааныг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Г.Тулгад урьд авсан батлан даах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Даргалагч, Шүүгч Д.Чинзориг,
Шүүгч Д.Бавуу, Ц.Цэлмэг
 
Шүүх хуралдааны тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ