Шийдвэрлэсэн иргэний хэргийн тойм (2016.06.27)

2016-06-27     

2016.06.27
 
1. М.Байгалмаагийн нэхэмжлэлтэй П.Баттулгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
2. Б.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Б.Батхуягт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтэд 2.145.915 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Л.Энхбилэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
 
3. Д.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй Ч.Хулан нарт холбогдох иргэний хэргийн шүүгчийн захирамжинд гаргасан гомдол хэлэлцэх тухай
Даргалагч шүүгч З.Түвшинтөгс,
Ерөнхий шүүгч Б.Нармандах,
шүүгч Н.Баярсүрэн
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хэвээр үлдээж, гомдолыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
 
4. М.Дэлгэрмаагийн хүсэлттэй иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг
Даргалагч шүүгч Д.Уранчимэг
 
Шийдвэрлэсэн байдал: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
 
Тойм гаргасан: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн ахнан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан