2016 оны 06 сарын 27-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ШЕЗ-ийн ажлын алба, зарим шүүхийн тамгын газрын төрийн захиргааны нийт 94 албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
Энэхүү ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан болон Салбар зөвлөлийн гишүүд оролцсон ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Амарзаяа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр, Н.Гэрэлтуяа, Ж.Ундармаа Э.Ариунсайхан нар Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.