ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-03-01      140

      Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас Багахангай, Налайх дүүргийн хууль сахиулах байгууллагуудын дунд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хэлэлцүүлэг, шинээр батлагдсан хуулиудын талаар мэдээлэл өгөх зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зөвлөгөөн зохион байгууллаа.

 

      “Зөвлөгөөн”-д Налайх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Зарим хуулийн нэмэлт өөрчлөлтүүд”, Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналт”, Налайх, Багахангай дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, зөвшилцөл” сэдвүүдээр илтгэл тавьж оролцлоо. 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР