СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-04-11      451

      Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 2024-2025 онд шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.

 

      Уг сургалтад Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал Шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны талаарх танилцуулга хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн зохицуулалт, иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт” сэдвээр тус тус сургалт явуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, сургалтад оролцогчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

      Үүрэг хариуцлагаа ухамсарлан сургалтад идэвхтэй оролцсон иргэд болон хамтран ажилласан хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт талархал илэрхийлье.

 

 БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР