Бусдын АТМ дээр мартаж үлдээсэн авч ашигласан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв

2025-11-20      53

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 09 сарын 05 өдөр Дугаар 2025/ШЦТ/173

Шүүхийн шийдвэрийн тойм №02

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Иргэн Б нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлэхдээ өмнөх үйлчлүүлэгч болох иргэн С-ын АТМ-с аваагүй  1,000,000 төгрөгийг бусдынх гэдгийг мэдсээр байж өөртөө зарцуулж С-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх заалтад “ Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” ” бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба шүүхээс иргэн Б- г  гээгдэл эд хөрөнгийг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Иргэн Б -д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.сонгож оногдуулан шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

 https://shuukh.mn/single_case/125150?daterange=2025-01-01%20-%202025-11-20&id=1&court_cat=2&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч     Х.Ганболд

Мэдээ, мэдээлэл