"Шүүгчийн ёс зүй" сэдэвт шилдэг илтгэлийн уралдааныг дүгнэлээ

2015-01-23     

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хорооноос Шүүгчийнёс зүй, түүний дүрмийн хэрэгжилт болон ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, шүүгчийн ёс зүйн талаарх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх зорилгоор зарласан "Шүүгчийн ёс зүй" сэдэвт шилдэг илтгэлийн уралдааны дүн гарлаа.
 
Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдийг шүүгчдийн комисс илтгэл тус бүрээр нь танилцаж, хөндсөн асуудал, түүнийг тодорхойлсон байдал, шийдвэрлэх арга замыг оновчтой дэвшүүлсэн ур чадвар зэргийг шалгуур үзүүлэлт болгон дүгнэж, эцсийн шатанд 7 илтгэлийг шалгаруулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэлэлцүүлсэн юм.
 
Илтгэлүүдийг хэлэлцүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хөдөө орон нутгийн шүүхүүдэд байршуулсан цахим, видео тоног төхөөрөмжийг ашиглан сонирхсон хүмүүс болон уралдаанд оролцогч нарыг зайнаас оролцуулах боломжийг хангасан нь өргөн цар хүрээг хамарсан шинэлэг хэлбэр боллоо.
 
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн О.Мөнхсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Наранмандах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт С.Билгүүн, тус хүрээлэнгийн ахлах референт Ж.Туяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн дүгнэсэн тус уралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн дөрөвдүгээр ангийн оюутан Д.Баттулгын "Шүүгийн ёс зүйн зөрчил, түүнийг хянан шийдвэрлэхэд үйлчлэх хөөн хэлэлцэх хугацаа" илтгэл тэргүүн байрт, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн тавдугаар ангийн оюутан Д.Булганы "Шүүхийн ёс зүйн хороо ба Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны маргааны харьяаллыг зааглах асуудал" илтгэлдэд байрт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын шинжээч С.Сүхчулууны "Шүүгчийн ёс зүйн зөрчилд холбогдох сахилгын арга хэмжээ ба шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээг ялгаатай авч үзэх нь " илтгэл гуравдугаар байрттус тус шалгарлаа.
 
Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба