ИРГЭНИЙ ЭРХ ҮҮРЭГТ СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХӨӨР  БАЙВАЛ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД  ГУРАВДАГЧ ЭТГЭЭДЭЭР ОРОЛЦОЖ БОЛНО.

2023-03-07      440

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Нийслэлийн Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-01-24 104/ШЗ2023/00205

Процессийн тоймын дугаар, огноо: №2, 2023-03-07

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

О К ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 69.480.909 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч А, Х нарт холбогдуулан гаргасан ба анх зээл авахдаа Б-н эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг иргэн Б-тэй байгуулсан байна.  

Нэхэмжлэгчийн гаргасан Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын улмаас барьцаа эд хөрөнгийн өмчлөгч иргэн Б-ийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр иргэн Б-г буюу барьцаа эд хөрөнгийн өмчлөгчийг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд иргэний эрх үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр бол шүүхийн шийдвэр гарахаас өмнө  уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  гуравдагч этгээдээр татан оролцуулж болно.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа