ЯЛЛАГДАГЧИЙН ХЭРГЭЭ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТИЙГ ХАНГАВ.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.01.13-ны өдөр №2023/ШЗ/05
Процессийн тоймын дугаар, огноо: №1, 2023.01.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Прокурорын байгууллагаас иргэн А-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийг шүүх хүлээн аваад яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг эхлэн шийдвэрлэх бөгөөд, уг асуудлыг шийдвэрлэх явцад дараах үйл баримт тогтоогдов.
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч А нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх”-ээр прокурорт хүсэлтээ гаргасан, уг хүсэлтийг прокуророос ямар нэг байдлаар шийдвэрлээгүй орхигдуулжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч А-ийн “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Тойм бэлтгэсэн: Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан