ЯЛЛАГДАГЧИД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

2024-09-05      222

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2024.08.29, 2024/ШЗ/350

Процессын тоймын дугаар, огноо: №3, 2024.09.03

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүх  хүлээн авсан.

Яллагдагч Э-ийн өмгөөлөгч Ч нь шүүхийн шатанд  “Яллагдагчид холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах” тухай хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 29 ны өдөр тухайн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ.

Шүүх яллагдагч  Э-д холбогдох хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгч Ч, хохирогчийн өмгөөлөгч Ж нарын “ мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн , хэргийн зүйлчилсэн зүйлчлэлтэй холбоотой “ хүсэлтүүдийг талууд болон оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэсэн байна.

Оролцогчдийн өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Э-д  холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой гэж  үзэн яллагдагч Э-г шүүхэд шилжүүлж шүүх хуралдааны товыг талууд, оролцогчдийн саналыг харгалзан 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр товлон шийдвэрлэлээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд