Эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай

2025-01-16      47

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

... он ... сар … өдөр                                               

Нэхэмжлэгч:  Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД..............................   Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: Д.Цэнд миний бие тэтгэвэрт гарах нас болж тэтгэвэр тогтоолгохоор Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандтал миний хөдөлмөрийн дэвтэр дээр намайг өвөг эцэг Дэнзэнгээр овоглосон байна бусад бичиг баримтанд дээр ээж Должингоор овоглосон байна гээд овог нэрийн зөрүүтэй учир тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Шүүхээр Дэнзэнгийн Цэнд гэдгээ тогтоолгож ир гэсэн юм.

Иймд нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтын дагуу намайг Дэнзэнгийн Цэнд гэсэн нэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр минь тогтоож өгнө үү.

 

НЭХЭМЖЛЭЛД:

 1. Нэхэмжлэл 1 хувь

 2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-100200800941 /70.200 төгрөг/

 3. Улсын төв архив болон нийслэлийн архивийн лавлагаа

 4. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 5. 2 хүний тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн байна/

 6. Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /

 7. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

 8. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

                           

нэхэмжлэл гаргасан:                              Д.Цэнд