СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-28      91

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн тамгын газартай хамтран “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар Хүний эрхийн үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэнг “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл тавьж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээ мэдээлэл өгсөн.

 

Мөн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Я.Цэлмэн, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Мөнхбат, Налайх, Багахангай дүүргийн ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Эрдэмбаатар, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнхбаатар нар сургалтын сэдэвтэй холбогдуулан Налайх дүүргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлгийг өрнүүллээ.

  

Сургалтад Багахангай, Налайх дүүргийн шүүх эрх мэдлийн, хууль сахиулах байгууллагын алба хаагчид болон тус дүүргийн төрийн захиргааны 12 байгууллагын төлөөллөөс эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР