Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт, дархлаажуулалтын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан дүүргийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагад хандаж, шүүгч, шүүхийн захиргааны нийт албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/313 тоот албан бичгээр чиглэл болгосон. 

      Үүний дагуу тус Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын өөрсдийн саналыг харгалзан “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2 дахь тунгийн вакцинжуулалтыг хийлгэлээ.

“Ковид-19” цар тахлын тархалтаас хамтдаа сэргийлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалцгаая.

 

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР