Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гүнзаяабаяр 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журамын талаарх сургалтыг хийлээ.

Тус шүүхийн 14 төрийн жинхэнэ албан хаагчид халдвар хамгааллын дэглэмийг баримтлан сургалтад оролцож сонирхсон асуултад хариулт өгч, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан мэдээлэл солилцон, сонирхолтой сургалт болж өндөрлөлөө.