Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт, дархлаажуулалтын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбогдуулан дүүргийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагад хандаж, шүүгч, шүүхийн захиргааны нийт албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах ажлыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/313 тоот албан бичгээр чиглэл болгосон. 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гүнзаяабаяр 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журамын талаарх сургалтыг хийлээ.

Багахангай, Налайх дүүргийн шүүхэд шүүгчийн туслахын 2 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.  Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй доорхи шаардлага хангасан иргэд материалаа Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх материал:
1.Өргөдөл
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
5.3х4 зураг 3 ширхэг
6.Хуулчьийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

Тавигдах шаардлага:
Төрийн албаны шалгалт өгсөн байх /ТЗ-6 болон түүнээс дээш/
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан байх
Шүүхийн захиргааны ажилтны сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Холбогдох утас: 70233883, 88242373

 

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Багахангай, Налайх дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын 3 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй доорхи шаардлага хангасан иргэд материалаа Багахангай,Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт ирүүлнэ үү.

 

Бүрдүүлэх материал:
1.Өргөдөл
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
5.3х4 зураг 3 ширхэг

Тавигдах шаардлага:
Төрийн албаны шалгалт өгсөн байх /ТЗ-5 болон түүнээс дээш/
Шүүхийн захиргааны ажилтны сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Холбогдох утас: 70233883, 88242373

 

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Тус шүүхийн тамгын газар нь Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудаа /2020 оны/ ажлын үзүүлэлтээрээ манлайлан ажиллаа.