Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.Монгол Улсын шүүхийн тогтолцоо зохион байгуулалтын хувьд бие даасан байх бөгөөд Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ.
13.4.Анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг тойргийн зарчмаар байгуулахад энэ хуулийн 14.3-т заасныг харгалзахаас гадна шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байна гэж тус тус заажээ.
 
Монгол Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд "Анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг дор дурдсанаар тогтооно:” гэж заасны дагуу Нийслэлийн Налайх дүүргийг нутаг дэвсгэрийн харьяаллаар харьяалсан Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,Нийслэлийн Багахангай дүүргийг нутаг дэвсгэрийн харьяаллаар харьяалсан Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тус тус шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж  байна.
 
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүрэлдэхүүн:
1. Ерөнхий шүүгч Л.Энхбилэг
2. Шүүгч З.Түвшинтөгс
3. Шүүгч Т.Бадрах