2020 оны 10 сарын 01-нд                                                                         Пүрэв гараг  

 

10:00

Д.Эрдэнэбэлэг, Юун Жэй Бог /Yun, Jei Bog/ нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн  12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Д.Эрдэнэбэлэг, Юун Жэй Бог /Yun, Jei Bog/ нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Юун Жэй Бог /Yun Jei Bog/-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дэх хэсэгт зааснаар  Шүүгдэгч Юун Жэй Бог /Yun Jei Bog/-д 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч Д.Эрдэнэбэлэгийг 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбэлэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбэлэгт оногдуулсан 450 нэгжийн торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож  30 хоногийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоож  шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг, шүүгч Э.Энхжаргал

 

Шүүх хуралдааны тойм гаргасан нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл