2020 оны 09 сарын 30-нд                                                                                                                                                                                                                                                                                                          Лхагва гараг  

 

11:00

Б.Наранцацралт, Н.Хүрэлчулуун нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Б.Наранцацралт, Н.Хүрэлчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наранцацралтад 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөг торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хүрэлчулуунд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж  шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Э.Энхжаргал

 

10:00

Г.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Г.Энхтүвшинд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, түүнд холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 10 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Э.Энхжаргал

 

Шүүх хуралдааны тойм гаргасан нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл