2020 оны 07 сарын 29-нд                                                                         Лхагва гараг  

 

09:00

Д.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1  дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Д.Дэлгэрбатад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 8 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

14:40

М.Номинзулд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: М.Номинзулд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

Шүүх хуралдааны тойм гаргасан нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл