2020 оны 11 сарын 10-нд                                                                         Мягмар гараг  

 

09:00

Г.Сумъябазарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Г.Сумъябазарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

10:00

 Ч.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Ч.Алтанцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд холбогдох хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Э.Энхжаргал

 

11:00

 С.Батбилэгт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: С.Батбилэгт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаанд тэнсэж шийдвэрлэв.

Даргалагч, шүүгч Э.Энхжаргал

 

14:00

О.Уугантуяад холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: О.Уугантуяад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, О.Уугантуяад холбогдох хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй ердийн журмаар шийдвэрлэхээр 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

15:00

Ж.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: Ж.Даваажаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

Шүүх хуралдааны тойм гаргасан нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл