2021 оны 01 сарын 19-нд                                                                         Мягмар гараг  

 

10:00

С.Ням, Э.Цэрэндаваа нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: С.Ням, Э.Цэрэндаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1-т зааснаар шүүгдэгч Цэрэндаваад холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Цэрэндавааг цагаатгаж, Шүүгдэгч С.Нямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж тус тус шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

14:00

О.Пүрэвдорж, О.Нарандаваа нарт холбогдох эрүүгийн хэрэг  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэг/

   Шийдвэрлэсэн байдал: О.Пүрэвдорж, О.Нарандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, О.Пүрэвдорж, О.Нарандаваа нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж шийдвэрлэв.

Даргалагч, Ерөнхий шүүгч Х.Ганболд

 

Шүүх хуралдааны тойм гаргасан нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл