Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх болон Нийслэл дэх анхан, давж заалдах шатны шүүхүүдийн дунд 2016 оноос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Хөлбөмбөгийн ногоон талбай”-н аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн “Хайрхан хөгжлийн төв” спорт цогцолборт явууллаа.


Уг тэмцээний зорилго нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх болон нийслэл дэх анхан, давж заалдах шатны шүүхүүдийн дунд хамтын ажиллагаа сайжруулах мөн хөлбөмбөгийн спортыг олон нийтэд сурталчлах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор зохион байгуулсан нь тэмцээнийг улам өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй болгосон юм.


Тэмцээнд нийт 9 шүүхийн баг тамирчид өрсөлдсөнөөс тэргүүн байранд Багануур, Багахангай, Налайх дүүргийн нэгдсэн шүүхийн баг тамирчид аваргын цом хүртсэн бол дэд байранд Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн баг тамирчид, Гутгаар байранд Улсын дээд шүүхийн баг тамирчид тус тус байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.