Олон улсын ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг анх 1990 онд НҮБ-аас гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Ахмадын баярыг тохиолдуулан Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, тэдний санал сэтгэгдлийг сонслоо. 

                       Тус уулзалтад Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа, Шүүгч Д.Чинзориг, Л.Нарангэрэл, П.Баясгалан, З.Түвшинтөгс нар болон Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Гүнзаяабаяр нар уулзаж хүндэтгэл үзүүлж санал сэтгэгдэлийг сонсож гарын бэлэг гардууллаа.

  

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР