Багахангай, Налайх дүүргийн шүүхийн үйлчилгээний хэлтсийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Мөнхтуул нар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн “Буян-Налайх” телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр “Мэдээний зочин” шууд эфир болон “Буян-Налайх fm 104.7 радио”-д тус тус мэдээлэл өгч ажиллаа.

       

            Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны мэдээ болон Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2020 оны 3 дугаар улирлын тайлан мэдээ танилцуулсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 09 сарын 01 өдрийн 102 дугаар тушаалаар батлагдсан “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам” шүүхэд шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж www.live.shuukh.mn цахим сайтын талаарх мэдээ, мэдээлэл өгч хөтлөгчийн сонирхсон зарим асуултад тодорхой хариулт өгсөн. 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР