Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Бат-Өлзий МУЕА-ын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангасан 3 байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т заасны дагуу итгэл үзүүлсэн ИТГЭМЖЛЭЛ-ийг нь гардууллаа.

 

 

    НТАГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулаад, итгэмжлэл хүртсэн байгууллагуудад ажлын амжилт хүслээ. Итгэмжлэл гардуулах үйл ажиллагаанд НТАГ-ын санхүүгийн аудитын хэлтсийн аудитын менежер Д.Отгонбаяр, А.Цогбаяр, итгэмжлэл гардаж авсан Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Налайх, Багахангай дүүргийн Шүүхийн тамгын газар, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн дарга, нягтлан бодогч нар оролцлоо.   

      Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин Нягтлан бологч Т.Батцэцэг, Нярав Ц.Эрдэнэчимэг нарт  ИТГЭМЖЛЭЛ -ийг хамт олных нь өмнө гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.