Коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/88 тоот зөвлөмжийн дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар анхан шатны эмнэлгийн тусламжийн халуун хэмжих багаж хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэрэг бэлэн байдал хангах арга хэмжээг аван ажиллаж байна.

Халуун хэмжих багаж хэрэгсэл 2ш худалдан авч 1-ийг нь шүүгч, шүүхийн ажилтан албан хаагчдын халууныг хэмжих, 1-ийг нь гаднаас шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн халууныг хэмжиж байна.

   

Мөн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлж гараа тогтмол сайтар савандаж угаах, амны хаалт заавал зүүж хэвших, шүүхийн хаалганы бариул болгонд халдваргүйжүүлэх бодистой даавуу ороож урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна.