2021.01.29                                                                                                                                                                             Налайх дүүрэг

      Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын 2021 оны хамгийн анхны сургалтыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд “Шүүхэд ажилд орсон нь” сэдвээр шүүхийн байгууллагад анх ажилд орж буй захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад зориулан ёс зүй, харилцаа хандлага, шүүхийн байгууллагад ажиллахад тавигдах шаардлага зэрэг сэдвийн хүрээнд сургалтыг нээлттэй хийв.

      Дотоод сургалтад Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нар хамрагдлаа