Багахангай, Налайх дүүргийн үе үеийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч болон шүүхийн Тамгын газрын дарга нарын алдрыг мөнхжүүлэх зорилгоор тус шүүхийн 2 дугаар давхарт 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор Т.Жигжидсүрэн Ерөнхий шүүгчээр 1991-2000 он хүртэл, Шүүхийн тамгын газрын даргаар 2005-2014 он хүртэл ажиллаж байсан Д.Ренчинхорол нар хүрэлцэн ирсэн. Мөн одоогийн ажиллаж байгаа дагнасан шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч болон Тамгын газрын дарга, захиргааны албан хаагчид, үйлчилгээний ажилчид оролцлоо.

Шүүхийн тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа нээлтийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ Багахангай, Налайх дүүргийн шүүхийн түүхийг шинээр ажилд орж байгаа албан хаагч болон шүүхийн үйл ажиллагаатай танилцаж байгаа иргэд,  байгууллага, Аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах зорилготой “Алдрын буланг” байгуулж байгаадаа баяртай байна гэж онцлон хэлэв.