Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын хамт олон 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын хэлтсийн 3 постод албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдаа дэмжлээ.

Коронавирустэй холбоотойгоор нийт иргэдийн эрүүл мэндийн төлөө ажил үүргээ гүйцэтгэж байгаад нь талархал илэрхийлэн  “4 дүгээр зөрлөг”, “Элстэй”, “Оргил худалдааны төв”-ийн постуудад ажиллаж байгаа 25 албан хаагчдад халуун хоол, аарц, чацаргана болон халдвар хамгааллын хэрэгсэл өгч нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаа.