Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор олон нийтийг хамарсан хурал цуглаан хийхийг хориглосон тул Багахангай, Налайх дүүргийн шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулж, нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн хүлээж авахгүй байх, хэргийн материалтай танилцах, шүүгчийн туслахтай биечлэн уулзах зэрэг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах болсныг үүгээр мэдэгдэж байна.