Мэдээлэл лавлагааны төвийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг төв нь шүүхийн тамгын газар, шүүхийн үйлчилгээний хэлтэст багтаж ажиллана. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны төвийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №42 дугаартай тогтоолоор батлагдсан Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын хавсралтаар мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажил, үүргийг тодорхойлсон.

Мэдээлэл лавлагааны төв

  • Нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах,
  • Улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны дугаар
  • Хэргийн оролцогчдын эрх, үүрэг
  • Хэрэг маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэрэг, нэхэмжлэл хуваарилагдсан мэдээлэл,
  • Тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа,
  • Шийдвэрлэсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо,
  • Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох,
  • Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хэрхэн гомдол гаргах, түүний хугацаа,
  • Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах,
  • Шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх,
  • Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол сэтгүүлийг олон нийтэд сурталчлах,
  • Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх,